Нууцлалын бодлого
Сургуулийн апп · Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 5
Энэхүү бодлого нь Эс Эс Шийдэл ХХК («бид»)-ийн хөгжүүлсэн сургуулийн мобайл апп болон ажлын албаны вэб («үйлчилгээ»)-ээр дамжуулан ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.
1. Үйлчилгээг хэн ашигладаг вэ
Үйлчилгээг сургуулийн ажлын алба, багш, гал тогооны ажилтан болон эцэг эх, асран хамгаалагч ашиглана. Хэрэглэгчийн бүртгэлийг тухайн сургууль үүсгэдэг. Сурагчид апп-д нэвтрэхгүй.
2. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Хэрэглэгчийн мэдээлэл: нэр, гар утасны дугаар, сургууль дахь үүрэг (ажлын алба, багш, эцэг эх гэх мэт).
- Сурагчийн мэдээлэл: нэр, анги, сурагчийн код, эцэг эх, асран хамгаалагчтай холбоо. Энэ мэдээллийг сургууль оруулна.
- Сургуулийн үйл ажиллагааны мэдээлэл: ирц, чөлөөний хүсэлт, гэрийн даалгавар ба түүний гүйцэтгэл, дугуйлангийн бүртгэл, зарлал ба сэтгэгдэл, санал хүсэлт.
- Хоолны мэдээлэл: хоолны цэс, хоолны зураг, эцэг эхийн бүртгэсэн хүүхдийн харшил, хоолны онцлог.
- Хэрэглэгчийн оруулсан файл: даалгаврын хавсралт, хоолны зураг.
- Техникийн мэдээлэл: нэвтрэлтийн токен, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай серверийн бүртгэл.
Бид байршлын мэдээлэл, харилцагчдын жагсаалт цуглуулахгүй бөгөөд зар сурталчилгааны зорилгоор хэрэглэгчийг мөрдөхгүй.
3. Мэдээллийг ашиглах зорилго
- Сургууль, багш, эцэг эхийн хооронд мэдээлэл солилцох
- Ирц, даалгавар, дугуйлан, хоолны мэдээллийг хүргэх
- Хүүхдийн харшлыг гал тогооны ажилтанд мэдэгдэж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах
- Нэвтрэлтийг баталгаажуулах (SMS код), үйлчилгээг хамгаалах, алдааг засах
4. Мэдээлэл хэнд харагдах вэ
- Эцэг эх зөвхөн өөрийн хүүхдийн мэдээллийг харна.
- Багш өөрийн ангийн мэдээллийг, ажлын алба тухайн сургуулийн мэдээллийг харна.
- Гал тогооны ажилтан хоолны тоо болон харшилтай хүүхдийн нэр, анги, харшлыг харна.
- Нэг сургуулийн мэдээлэл өөр сургуульд харагдахгүй.
5. Гуравдагч этгээд
Бид хэрэглэгчийн мэдээллийг худалдахгүй. Нэвтрэх кодыг SMS-ээр илгээхэд утасны дугаарыг SMS үйлчилгээ үзүүлэгчид дамжуулна. Хуулийн дагуу эрх бүхий байгууллагын шаардлагаас бусад тохиолдолд мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй.
6. Хамгаалалт
Мэдээлэл шифрлэгдсэн (HTTPS) холболтоор дамжина. Файл болон зураг нь хугацаатай, гарын үсэгтэй холбоосоор л нээгдэнэ. Хандах эрхийг хэрэглэгчийн үүргээр хязгаарладаг.
7. Хадгалах хугацаа, устгах
Мэдээллийг сургууль үйлчилгээг ашиглаж буй хугацаанд хадгална. Сургууль хэрэглэгчийн эрхийг хааж болно. Хэрэглэгч өөрийн болон хүүхдийнхээ мэдээллийг устгуулах, засуулах хүсэлтээ сургуулийн ажлын албанд эсвэл доорх имэйлээр бидэнд гаргаж болно.
8. Хүүхдийн мэдээлэл
Сурагчийн мэдээллийг сургууль болон эцэг эх оруулдаг бөгөөд зөвхөн сургуулийн үйл ажиллагаанд ашиглана. Хүүхэд апп-д өөрөө бүртгүүлэх, нэвтрэх боломжгүй.
9. Өөрчлөлт
Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилж, огноог өөрчилнө.
10. Холбоо барих
Эс Эс Шийдэл ХХК
Улаанбаатар, Баянгол дүүрэг, 33-р хороо, 67А байр, 1306 тоот
Имэйл: ceo@ss-solution.mn · Утас: +976 9920 1156
Privacy Policy
School app · Last updated: November 5, 2026
This policy explains what information Es Es Shiidel LLC ("we") collects through its school mobile app and administrative web portal (the "Service"), and how that information is used and protected.
1. Who uses the Service
The Service is used by school administrative staff, teachers, kitchen staff, and parents or guardians. User accounts are created by the school. Students do not sign in to the app.
2. Information we collect
- User information: name, mobile phone number, and role at the school (administrator, teacher, parent, etc.).
- Student information: name, class, student code, and the link to parents or guardians. This is provided by the school.
- School activity data: attendance, leave requests, homework and completion status, club registrations, announcements and comments, and feedback.
- Meal information: meal menus, meal photos, and a child's allergies or dietary notes entered by the parent.
- Uploaded files: homework attachments and meal photos.
- Technical data: sign-in tokens and server logs needed to operate the Service.
We do not collect location data or contact lists, and we do not track users for advertising.
3. How we use information
- To share information between schools, teachers and parents
- To deliver attendance, homework, club and meal information
- To inform kitchen staff about children's allergies and keep children safe
- To verify sign-in (SMS codes), secure the Service and fix problems
4. Who can see information
- Parents see only information about their own children.
- Teachers see their own classes; administrative staff see their own school.
- Kitchen staff see meal counts and the names, classes and allergies of children with recorded allergies.
- One school's data is never visible to another school.
5. Third parties
We do not sell personal information. To send sign-in codes by SMS, phone numbers are passed to our SMS provider. We do not share information with other third parties except when required by law.
6. Security
Data is transmitted over encrypted (HTTPS) connections. Files and photos are only accessible through time-limited, signed links. Access is restricted according to each user's role.
7. Retention and deletion
Information is kept while the school uses the Service. The school can deactivate user accounts. Users may request correction or deletion of their own or their child's information through the school's administrative office or by emailing us at the address below.
8. Children's information
Student information is entered by the school and parents and is used only for school purposes. Children cannot register or sign in to the app themselves.
9. Changes
If this policy changes, we will update this page and the date above.
10. Contact
Es Es Shiidel LLC
Rm 1306, Bldg 67A, 33rd Khoroo, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia
Email: ceo@ss-solution.mn · Phone: +976 9920 1156